Сар бүрийн нэг өдөр үндэсний хувцсаараа гоёх боллоо

2018 оны 04 сарын 25

Өмнөговь аймгийн Сэврэй сум сар бүрийн нэг өдрийг үндэсний хувцсаараа гоёх өдөр болгон зарлалаа.
Тус сумын ИТХ, ЗДТГ-аас эх оронч үзлийг хөгжүүлэх, нутаг усаа хайрлах, эх түүхээ мэдэх, үндэсний өв соёл, зан заншил хувцасаа бахархах зорилгоор ийн санаачилжээ.
Энэ сарын үндэсний хувцасны өдрөөр Монгол Улсын гавьяат тамирчин дэлхийн аварга М.Пунцагын нэрэмжит сургуулийн талбай дээр 217 сургуулийн сурагч, 68 цэцэрлэгийн хүүхэд, 110 Төрийн болон орон нутгийн өмчит байгуулалгын албан хаагчид, 15 ахмадын холбооны иргэд гээд нийтдээ 410 гаруй хүмүүс Монгол Улсын газрын зурагны дүрс гарган зогсон хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр Монгол Улсын газар нутгийн хэмжээ, хилийн зурвасын нийт урт, НҮБ-д элссэн он цаг хугацаа, Сэврэй сумын газар нутгийн хэмжээ зэрэг асуулт асуулт хариултын тэмцээн зохиож, хамгийн түрүүнд хариулсан оролцогч нараа урамшуулсан байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: