Өмнөговь аймагт ямаа самнах хүн эрэлттэй байна

2018 оны 04 сарын 25

Өмнөговь аймагт ямаа самнуулна гэсэн зарлал хаа сайгүй байх болж, ямаа самнах хүн эрэлттэй байна. 
Манай аймагт ямааны ноолуурын үнэ энэ сарын эхээр 92 мянга хүрч байсан бол өнөөдрийн байдлаар "Хотол таван эрдэнэ" түүхий эдийн зах дээр 85 мянгаар авч байна. Жил бүр ноолуурын үнэ өндрөөр эхэлж сүүлдээ үнэ унадаг тул ийн малчид ноолуураа үнэтэй байгаа дээр нь өгөхөөр ажлын нэмэлт хүч хайх болжээ. Нэг ямааг зургаан мянган төгрөгөөр самнуулдаг юм байна. Өнгөрсөн оны энэ үед ноолуурын үнэ 60 мянга хүрч байсан харин энэ жилийн хувьд өмнө байгаагүй өндөр үнэ хүрлээ гэж малчид хэлж байна. 
Өмнөговь аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 1 сая 773 мянга 528 ямаа тоолуулсан юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: