Өмнөговь аймгийн Цагдаагийн газар автомашинтай боллоо

2018 оны 04 сарын 24

Өмнөговьчуудын амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор Цагдаагийн газарт хөрөнгө оруулалт хийж, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулаад байна.

2017 онд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн ба түүний үр дүнд гэмт хэрэг зөрчлөөс учирсан хохирол 2 дахин буурсан байна.

2018 онд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийх ба өнөөдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 ширхэг УАЗ фургон автомашиныг шийдэж гардуулан өглөө. Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч У.Мөнхсансарын амьдрах орон байрны асуудлыг шийдэж өглөө.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: