Жил бүр 50 мянган долларын хөрөнгө оруулалтыг Даланзадгад суманд хийхээр боллоо

2018 оны 04 сарын 24

Манай аймаг нь Оюутолгой ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд "Говийн оюу хөгжлийг дэмжих" санг байгуулсан. Уг сан байгуулагдаад 3 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд 36 тэрбум төгрөгөөр 70 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна.

Оюутолгой ХХК нь Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан жил бүр 5 сая доллараар манай аймагт хөрөнгө оруулалт хийдэг ба уул уурхайн үр ашгийг илүү далайцтай, хүртээмжтэй болгох зорилгоор түүнээс 270,000 долларыг 9 суманд квот тогтоон олгохоор шийдсэн юм. Шинийн наймны билэгт сайн өдөр аймгийн төв Даланзадгад суманд жил бүр 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг байгууллаа.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: