Өмнөговь аймгийн удирдлагууд, Алшаа аймгийн удирдлагатай уулзаж санамж бичиг байгууллаа

2018 оны 04 сарын 24

Манай аймаг нь ӨМӨЗО-ны Алшаа, Баяннуур аймгуудтай боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахын зэрэгцээ тэдний дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Энэ жил 400 төрийн алба хаагч, иргэдийг ӨМӨЗО-ны Алшаа, Баяннуур аймгуудад туршлага судлуулахаар боллоо. Түүнчлэн Шивээ хүрэн боомтын засварын ажлыг Алшаа аймгийн хөрөнгө оруулалтаар хийхээр хоёр тал тохиролцож, Өмнөговь аймгийн удирдлагууд, Алшаа аймгийн удирдлагатай санамж бичиг байгууллаа. Энэ айлчлалын үеэр Алшаа болон Эзнээ хошууны сургуульд суралцаж буй монгол сурагчдаа эргэж, тэдний санал сэтгэгдлийг сонсон бодит байдалтай биечлэн танилцсан байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд багш, сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид хөрш орны Алшаа, Баяннуур аймагт уран бүтээлийн тоглолтоо хийхэд санал солилцлоо.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: