"Багшийн хөгжил" ур чадварын сургалтад 160 багш хамрагдлаа

2018 оны 04 сарын 24

Өмнөговь аймагт багш нарын ур чадварыг сайжруулах "Багш хөгжил" хөтөлбөрийг ЗДТГ-аас хэрэгжүүлж байна. Түүнчлэн боловсролын салбарт Оюуны хурд, Англи хэлтэй Өмнөговь зэрэг хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлж байсан билээ. Боловсролыг дэмжих энэхүү төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд  хоёр дахь жилдээ "БАГШИЙН ХӨГЖИЛ" сургалтыг зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролын 80 багш, ерөнхий боловсролын 80 багшийг хамруулж байна. Сургалт 5 өдрийн турш үргэлжилэх юм байна. 

Энэ жилийн хувьд багшийн заах аргад суурилсан мэдлэгийг онцгойлон олгож байгааг сургалтыг зохион байгуулагч "Алтан гадас нэгдэл Өмнөговь" ТББ хамт олон хэлж байлаа. Тус сургалтыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 100 хувь санхүүжүүлэн хамтран ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: