Цогт-Овоо суманд жил бүр 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо

2018 оны 04 сарын 24

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Говийн оюу хөгжлийг дэмжих" санг байгуулсан. Уг сангаар дамжуулан Өмнөговь аймагт жил бүр 5 сая долларын хөрөнгө оруулалтыг хийдэг. Уул уурхайн үр өгөөжийг адил тэгш хүртээх зорилгоор энэ жилээс уул уурхайгүй, нөлөөллийн сумдад квот тогтоон тодорхой хөрөнгө оруулалтыг жил бүр хийж байхаар болсон. Өнөөдөр Цогт-Овоо суманд жил бүр хийх 30,000 долларын хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ингэснээр иргэдийн оролцоо нэмэгдэх юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: