1-р ангиад элсэн суралцах хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

2018 оны 04 сарын 23

Шинээр сурагч болох гэж байгаа 6 настнууд жил бүрийн хавар суралцах сургуульдаа бүртгэлээ хийлгэдэг билээ. 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл Өмнөговь аймагт эхэллээ.  

Даланзадгад сумын Тавдугаар сургууль 4-р сарын 23-25-ны өдрүүдэд шинэ элсэгчдээ бүртгэхээр болжээ. Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ өөрсдийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэхийг анхааруулж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: