Өмнөговь аймаг 100 га талбайд тариалалт эхлүүллээ

2018 оны 04 сарын 21

Балга усны улаан нуурын 100 га талбайд 2014 онд 1,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж, услалтын систем, цахилгааны асуудлыг бүрэн шийдэж газар тариалан эрхлэх, фермийн аж ахуйг хөгжүүлэхээр 100 га талбайд усжуулалтын системийг бий болгож, байнгын тог цахилгаанд холбосон ч өнөөдрийг хүртэл тэнд ямар нэг үйл ажиллагаа явуулж эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байсан юм.

Тэгвэл уг бүтээн байгуулалтыг үр дүнтэй болгох, уг 100 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Өмнөговь аймгийн компани болох "Эрдэнийн гүн говь" ХХК-ийг шалгаруулсан юм. Эрдэнийн гүн говь ХХК нь Балга усны улаан нуурын услалтын систем бүхий 100 га талбайд 8 төрлийн хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлыг тариалахаар тариалалтаа эхлүүллээ. Эхний ургацыг аймгийн баяр наадмаас өмнө хураах юм байна. Өмнөговьчууд бид хүнсний ногооны хэрэглээнийхээ дийлэнх хувийг орон нутагтаа тариалдаг болно.

Тариалалтыг эхлүүлснээр байнгын 15 ажлын байр, түр 30 гаруй ажлын байр бий болж байна. Нөгөөтэйгүүр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн дорвитой ажил болж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: