Ажлын байрны сургалт зохион байгууллаа

2018 оны 04 сарын 21

Өмнөговь аймаг 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмч ажилчдынхаа ур чадварт онцгой анхаарч байна. Улаанбаатар хотоос зөвлөх эмч нарыг урилгаар ирүүлж, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг 5 өдрийн ажлын байран дахь сургалтад хамруулжээ. Мэс засал, эмэгтэйчүүд зэрэг нэн тэргүүнд тулгамддаг асуудлаар онол сургалтыг хийхийн зэрэгцээ яаралтай, хүнд хагалгаануудыг хийж манай эмч ажилчдыг илүү дадлагажуулж, чадваржуулсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: