Өмнөговь аймаг үр үржүүлгийн талбайтай болно

2018 оны 04 сарын 20

Өмнөговь аймаг нь Солонгосын Кенсанбуг аймаг, ХААИС-тай хамтран ажиллаж хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж байна. 2017 онд тус бүрдээ 300мкв 5 ширхэг зуны хүлэмжийг байгуулж солонгос сортын өргөст хэмх, гүзээлзгэнэ, хулуу гэх мэтийг тариалсан бол энэ жил төрлүүдийг өргөжүүлж дээрх төрлүүд дээр нэмж амтат чинжүүг тариалахаар үрсэлгээгээ суулгаж байна.

Мөн энэ онд 600 мкв 2 ширхэг өвлийн хүлэмжийг байгуулж тариалалтыг хийсэн байна. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар Өмнөговь аймагт үр үржүүлгийн талбайг байгуулна. Энэхүү бүтээн байгуулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сан, орон нутгийн төсвөөр санхүүжүүлэн газар тариалангийн салбарыг дэмжин ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: