“Бүтээлч ажил” хийхийг уриалж байна

2018 оны 04 сарын 19
     Энэ жил Өмнөговь аймаг “Бүтээн байгуулалтын жил”, “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон Өмнөговь аймгийн БОЭТөвийн хүсэлтээр түргэн тусламжийн авто машин орж, гарах хаалгыг 1,0 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгтэйгээр богино хугацаанд хийлгэж,  БОЭТөвийн дарга Я.Болдбаатарт хүлээлгэн өгчээ.

   Энэ хаалгыг хийснээр яаралтай түргэн тусламжийн авто машин дуудлагаар гарахдаа БОЭТөвийн зүүн хаалгаар гарах гэж хугацаа их алддаг байсан нь үгүй болж байгаа юм. Мөн эмч, ажилчид, үйлчлүүлэгч иргэдийн орж, гарч байх хаалгыг шинээр хийлгэсэн байна. “Эрүүл мэнд”-ийг дэмжих жилийн хүрээнд байгууллагуудыг БОЭТөвд шаардлагатай “Бүтээлч ажил” хийхийг уриалж байгаа ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: