Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хамт олон иргэдийг хүлээж авах танхимтай боллоо

2018 оны 04 сарын 18

2018 он Өмнөговьчуудын хувьд Бүтээн байгуулалтын жил, салбарын хувьд Эрүүл мэндийг дэмжих жил юм. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээг байгуулахдаа нэг байгууллага дор хаяж нэг бүтээн байгуулалт хийхийг гэрээнд тусгасан. Энэ зорилтын хүрээнд манай аймгийн Цагдаагийн газрын хамт олон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 50 гаруй сая төгрөгөөр ИРГЭД ХҮЛЭЭЖ АВАХ ТАНХИМ-ыг тохижуулан ашиглалтад оруулав.

Мөн эдүгээ 80 жилийн үүх, түүхийг өгүүлсэн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫН ТАНХИМ-ыг байгуулж үе үеийн цагдаагийн алба хаагчдыг байгууллагынхаа түүхийг мэддэг байхад томоохон оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Танхимын нээлтэнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх нар урилгаар оролцсон байна. 

Танхимын нээлтийн энэ өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/260 тушаалаар Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Найдансүрэнгийн Төрбатад Цагдаагийн дэд хурандаа цол, Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Д.Баасанбатад Цагдаагийн хошууч цол олголоо. Мөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч А.Ариунболд, Г.Өнөрбаяр, Т.Төгөлдөр, Б.Батзаяа, Б.Эрдэнэбаатар, Т.Билгүүн, Н.Батжаргал, Б.Пүрэвсүрэн, М.Намхайлхагва, Ц.Мөнхдэлгэр нарт Цагдаагийн ахмад цол олгосон үйл ажиллагаа боллоо. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: