Малчид, ард иргэдийн анхааралд

2018 оны 04 сарын 18

2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

Малчид, ард иргэдийн анхааралд :

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

                                                                     2018 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                                                            

           цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: