Өөр аймгийн нутагт нүүдэллэж буй малчдаа эргэхээр замдаа гарчээ

2018 оны 04 сарын 16

Өмнөговь аймгийн 61 өрхийн 43433 тоо толгой мал сүрэг Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн нутагт оторлож байгаа ажээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Т.Батжаргал нараар ахлуулсан 4 ажлын хэсэг өөр аймагт оторлож яваа 61 өрх айлуудаа эргэхээр замдаа гарлаа. Уг ажлаар хүн, малын эмч нар үзлэг хийж малчдадаа хэрэгцээт зарим эд зүйлсийн тусламж үзүүлэх юм байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: