Элэгний В,С вирусын эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна

2018 оны 04 сарын 16

Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийг  15 суманд зэрэг эхлүүлсэнээр иргэд элэгний В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон юм. Энэхүү төсөл хөтөлбөр өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжсээр байна. 
2018 онд 15-17 насны хүүхдүүд, 18-39 нас, 40-65 нас, 65-аас дээш насны өмнөх онд хамрагдаагүй иргэдийг элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ долоо хоногт буюу 2018.04.16-аас эхлэн багийн төвд 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах тул элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээндээ идэвхитэй хамрагдаж эрүүл мэнддээ санаа тавихыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа эрүүл мэндийн даатгалаа төлсөн дэвтэртэйгээ, мөн өглөө өлөн байх, өмнөх өдөр нь өөх тостой хоол хүнс, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай. 
 

ЭРҮҮЛ ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.


"Өнө-орших" Өрхийн эрүүл мэндийн төв: 70533222 89998864

"Шимбилэг" өрхийн эрүүл мэндийн төв: 70533984 89663984

"Энхийн хүслэн" өрхийн эрүүл мэндийн төв: 70533392 89203694

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: