Гашуут сухайт-Ганц мод хилийн боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулав

2018 оны 04 сарын 14

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дээр үүссэн нүүрс тээвэрлэлт, таталтад үүсэн хүндрэлүүд  нааштайгаар шийдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох яамдын сайд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар БНХАУ-д өнгөрсөн хоногуудад ажилласан билээ. Тэд ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагуудтай уулзаж нүүрс тээвэрлэлт, таталт, Гашуут сухайт-Ганц мод хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулав.
Энэхүү бичигт Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллах талаар тусгасан байна. Мөн Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулахаар болжээ. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг бодит ажлуудыг хийхээр болсон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: