Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговьчуудтай уулзлаа

2018 оны 04 сарын 14

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон холбогдох яамдын сайд нар 4-р сарын 13-ны өдөр манай аймагт ажиллалаа.

Аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзав. Төр засгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал бодлыг сонслоо.

Иргэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бодит ажил хэрэг болгох, гүний усыг уул уурхайд ашиглахгүй байх, Шар тээг-Цогтцэций чиглэлийн 59,6 км хатуу хучилттай авто замыг яаралтай эхлүүлэх, малчдыг хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрт хамруулах бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгож холбогдох хариултаа авсан юм. Мөн Гурвантэс сумын иргэдийн төлөөлөл болсон 20 хүн тус уулзалтыг зорьж ирснээ дуулгаад уул уурхайн нөлөөнд хэтэрхий автаж,  нутгийнх нь ус булаг ширгэж уух усгүй болох аюул нүүрлэж байна гэх мэт орон нутагт нь тулгамдаж буй асуудлуудыг ярьснаар тэднийг Ерөнхий сайд болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар тусд нь хүлээн авч уулзсан юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: