Өмнөговийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

2018 оны 04 сарын 14

        МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт 4-р сарын 13-ны өдөр ажиллалаа. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцахын зэрэгцээ төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад үүрэг даалгавар өглөө.

 Ерөнхий сайд хэлэхдээ "2018 он сахилга хариуцлагыг сайжруулах жил. Тиймээс дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг бай. Хариуцсан ажилдаа эзэн бай. Худалдан авах ажиллагааг ард иргэдэд ил тод, шударга үнэн зохион байгуул. Ард иргэдийн татвараар бий болсон төсөв санхүүг иргэд олон нийт хянах бүрэн эрхтэй. Сайн засаглал-чирэгдэлгүй үйлчилгээг бий болго. Төрийн алба хаагчид үлгэр жишээ манлайлагч байх ёстой" гэсэн юм. Мөн хууль тогтоол зөрчсөн, ажил цалгардуулсан нөхдөд хариуцлага тооц, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнэж ажлаа хийж байгааг нь урамшуул, төсвийн үргүй зардлыг багасга гэсэн үүрэг өглөө. Айл шиг амьдаръя гэвэл дэг журам, сахилга хариуцлагаа сайжруулах ёстойг онцгой анхааруулав. 

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний нийгмийн асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: