Паралимпийн шилдгүүд шалгарчээ

2018 оны 04 сарын 13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн аварга шалгаруулах Паралимпийн тэмцээнийг зохион байгуулав. Энэ жилийн Паралимпд Баяндалай, Номгон, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор, Даланзадгад сумын нийт 60 гаруй тамирчин эрэгтэй 10, эмэгтэй 9 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон ажээ.

Багийн нийт дүнгээр З.Заанзаяа ахлагчтай Номгон сумын баг, тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.

2018 оны 06-р сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Паралимпийн улсын аварга шалгаруулах тэмцээнд З.Заанзаяа ахлагчтай Номгон сумын баг тамирчид оролцох болзлыг хангалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах бодлогыг аймагтаа хэрэгжүүлж, өнгөрсөн онд 50 гаруй төсөл хөтөлбөрийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлсэн. Энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн туслах, дохионы хэлний хэлмэрчдийн хүртээмжийг сайжруулахад анхаарна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: