Нүүрс тээвэрлэлт, таталтыг нэмэгдүүлж хилийн боомтын асуудлыг шийдэхээр боллоо

2018 оны 04 сарын 12

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох яамдын сайд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар БНХАУ-д ажиллаж байна. ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагуудтай уулзаж нүүрс тээвэрлэлт, таталт, Гашуут сухайт-Ганц мод хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх САНАМЖ БИЧИГ байгуулав.

1. Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллана.

2.Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.

3. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийднэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: