Цэцэрлэгийн барилгын ажил 25% гүйцэтгэлтэй явж байна

2018 оны 04 сарын 12

2018 онд Өмнөговь аймагт 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 3 сарын 18-нд бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн ба Даланзадгад суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын явц өнөөдрийн байдлаар 25 хувьтай явж байна.

С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг түшиглүүлэн 100 хүүхдийн суудалтай, урлагийн иж бүрэн заалтай 3 давхар цэцэрлэгийн барилгыг Өмнөговь аймгийн Суварган говь ХХК гүйцэтгэж байгаа ажээ. Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хамтын ажиллагааны "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" уг төслийг 1,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.

Одоогийн байдлаар 3 давхар иж бүрэн цэцэрлэгийн барилга дээр 25 хүн тогтмол ажиллаж байна. Цэвэр, дулааны шугам сүлжээг бүрэн шийдэхийн зэрэгцээ 11 дүгээр цэцэрлэгийн гаднах хашааг бүрэн шинэчилж, 100 хүүхдийн иж бүрэн цэцэрлэгийн цогцолборыг 8 сарын 1 нд хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчид онцолж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: