"ӨНӨӨДРИЙН ХАЙР МАРГААШИЙН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" сэдэвт сургалт зохион байгуулж байна

2018 оны 04 сарын 11

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв хамтран эцэг эхчүүдэд "ӨНӨӨДРИЙН ХАЙР МАРГААШИЙН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" 3 өдрийн сургалтыг Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж байна.

Хүүхдийг аливаа эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалахад ээж аав, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал. Тиймээс гэр бүлдээ үр хүүхэддээ цаг зав гаргах, анхаарал халамжаа сайжруулах, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн хайр халамж зэрэг чухал сэдвүүдээр илтгэл танилцуулж байна. Сургалт 4 сарын 12 хүртэл аймгийн ХЖТ-т үргэлжлэн явагдаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: