Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гэр нийлүүлэх ажил

2018 оны 04 сарын 11

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                      Огноо :2018 оны 04 сарын 03 

Тендер шалгаруулалтын нэр: Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн  хүрээнд гэр нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар:ӨМАОНӨГ/201812088

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн  хүрээнд гэр нийлүүлэх ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системд тендерийн баримт бичгийг байрлуулж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Төрийн сан банкны 110051006 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:1 жилээр 2017 он аудитаар баталгаажуулах шаардлагатай

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тендерийн хамт 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [ 2018 оны 05-р сарын 04-ны 09 цаг 20 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 сарын 04-ны өдрийн09 цаг 30 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны

 мэргэжилтэн Д.Отгонбаяр,

Харилцах утас-70530209

e-mail:govi_DZ@yahoo.com                  www.tender.gov.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: