Ойн зурвасыг Өмнөговь аймагт хүлээлгэн өглөө

2018 оны 04 сарын 10

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Ногоон хэрэм" төслөөр байгуулсан ойн зурвасыг Өмнөговь аймагт хүлээлгэн өглөө. 
Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт буюу салхин дээд талд БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар ойн зурвас байгуулан ажиллаж байгаа билээ. 2007 оноос хойш хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд нийтдээ 2000 га талбайг ойжуулсан байна. Үүнээсээ 630 га талбайн ойн зурвасыг арчилж хамгаалах үүрэг хариуцлагыг аймгийн удирдлагуудад шилжүүлж өглөө. Цөлжилт, тоосжилтыг бууруулахад чиглэсэн уг ойн зурвасыг ийн Өмнөговь аймгийнхан өөрсдөө хариуцахаар болсон байна.
50, 50 га талбайгаар хэсэглэн хувааж ойжуулсан уг байгууламжуудыг арчлахад нэг талбайд л нь гэхэд 20 орчим сая төгрөгийг жилдээ зарцуулдаг ажээ. Ойн зурвасыг шилжүүлэн өгөх үеэр уг төсөл хэрэгжих явцад Өмнөговь аймгийн тариаланч иргэд мод тарих, ойжуулах арга ухаанд сайн суралцсаныг төслийн багийнхан онцолж байлаа.
Монгол, БНСУ-ын хамтарсан уг ногоон хэрэм төслийн талбайд хайлаас, улиас, шархуайс, харгана, чацаргана, гүйлс, сухай, жигд, заг зэрэг хуурай хатуу хөрсөнд ургах боломжит бүх төрлийн модыг тарьж ургуулжээ. 

Д.Мишигсүрэн

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: