"Хийх хүн арга хайна" сэдэвт уралдаан зарлаж байна

2018 оны 04 сарын 10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хийх хүн арга хайна" сэдэвт уралдаан зарлаад байна. Тус аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газраас хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд энэхүү уралдааныг зарлаад байгаа аж. Уралдаанд оролцогчид гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хийх юм. 
Уг уралдааныг зарласнаар багш нарыг хүүхдүүдээ хөгжүүлэх арга барил, туршлагаа бие биеэсээ хуваалцах, хүүхдүүдээ хөгжүүлэхэд багш нарын идэвхийг сэргээх зэрэг сайн талуудтай юм байна.
Уг уралдааны явцад оролцогчид хэн нэгнээс хандив хэлбэрээр бэлэн мөнгө авахгүй байх, зөвхөн гарын доорх материалаар сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайг хийж улмаар цаашид ашиглан сургалтандаа үзр дүн гаргах, уралдаанд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, сум орон нутгаараа нэгдэн хөдөлгөөн өрнүүлэх зэргээр хамтран ажиллах шаардлагатай аж. 
Хоёр сарын хугацаатай зарлаж байгаа тус уралдаанд Өмнөговь аймгийн 28 цэцэрлэг болон цэцэрлэгийн багш нар оролцох юм. Уралдаанаас шалгарсан гурван цэцэрлэг, хоёр багшийг шагнах ажээ. 

Д.Мишигсүрэн

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: