1800 тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбай руу татаж орууллаа

2018 оны 04 сарын 10

Гашуун сухайт чиглэлийн Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх 3-р цэгээс хойш 2000 орчим тээврийн хэрэгслийн урт цуваа үүссэн байсан. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг, аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ж.Явуухулан нараар ахлуулсан ажлын хэсэг Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хаданд ажиллаж байна. 3-р шалган нэвтрүүлэх цэгээс хойш 1800 автомашины урт цуваа үүссэн байсныг аймгаас томилогдсон ажлын хэсэг, гэрээт Цагдаагийн тасаг, Гашуун сухайт автозам ХХК-тай хамтран тодорхой замын уулзвар хэсэгт зохицуулалт хийснээр оочер үүсгэж байсан 1800 тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбай руу татаж орууллаа . Одоогийн байдлаар шалган нэвтрүүлэх 3-р цэгээс хойш авто машины оочер байхгүй болсон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: