ЭЕШ-ын бэлтгэлийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өглөө

2018 оны 04 сарын 10

Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд 957 хүүхэд 12-р анги төгсөнө. Аймаг орон нутгаас боловсролын чанарт ихээхэн анхаарч ажиллаж байгаагийн үр дүнд өнгөрсөн жилийн ЭЕШ-аар улсдаа 4 дүгээр байрт шалгарсан бөгөөд энэхүү амжилтаа ахиулахын төлөө анхаарч өнөөдөр төвийн сургуулиудын захирал, сургалтын менежер, урилгаар ирж ажиллаж буй багш нар, БСУГ-ын холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлгэж байгаа байдал, төгсөгчдийн нэгдсэн судалгаа, үндсэн хичээлүүдийн шалгалт, мөн орон нутагт ажиллаж буй сайн багш нарыг солилцож ажиллуулах чиглэлээр нэлээд анхаарч ажиллаж байна. Тухайлбал: 3-р улиралын амралтаар англи хэлний багшийг Гурвантэс суманд ажиллуулсан бол одоо Баяндалай сумын ЕБС-ийн Биологийн багш Г.Сугирыг аймагт ирүүлж шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар болоод байна.

Уулзалтаар тухайн сургуулиуд биенээсээ суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах, ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимжүүлж, хүүхэд нэг бүртээ тулж ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: