Mанлай суманд шинэ уурын зуух ашиглалтад орлоо

2018 оны 04 сарын 10

Манлай сумын тулгамдсан асуудлын нэг бол нэгдсэн халаалт дулаан, уурын зуухны асуудал байсан. "Оюутолгой" ХХК-ний "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 929.150.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Нарны цаг" ХХК шинэ уурын зуухны барилгын ажлыг хийж гүйцэтгэн 3 сарын туршилтын хугацаанд үйл ажиллагааны доголдолгүй ажиллаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус уурын зуух нь цаг агаарын температураас шалтгаалан өдөрт 6-8 тонн нуурс түлдэг бөгөөд сумын дулаанд холбогдсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг бүрэн дүүрэн халаах хүчин чадалтай юм. 
"Нарны цаг" ХХК нь ажил гүйцэтгэхдээ бүх ажилчдаа сум орон нутгаасаа авч ажиллуулсан, чанар стандартад нийцсэн ажил болсон байна. Орон нутгийн компанийг дэмжсэнээр эргээд ажлын байрыг нэмэгдүүлэх, буух эзэн, буцах хаягтай учраас харьцангуй чанар стандартын дагуу ажлаа гүйцэтгэж байгааг харууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: