Филиппин Улсад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжуудыг танилцуулав

2018 оны 04 сарын 10

Өмнөговь аймагт иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, гадаадад туршлага судлуулах "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд залуусыг Филиппин улсад англи хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломжуудын талаар зуучлагч компаниуд танилцуулга хийлээ. Сургалтад ЕБС-ийн сурагч, төрийн албан хаагч, залуус 200 орчим хүн хамрагдлаа. Тэд гадаадад суралцах боломжуудын танилцуулга сургалтад хамрагдсанаар аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч түүнд хамрагдах боломжуудыг судаллаа. Англи хэлний мэдлэгээ сайжруулж, аймагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд хамрагдан гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж Өмнөговьчуудад нээлттэй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: