ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛДАГ ТОГТОЛЦООГ УЛАМЖЛАЛ БОЛГОНО

2018 оны 04 сарын 10

Өмнөговьчууд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюун хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Тодруулбал 2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан ба 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр багш, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататган ахиулахад дэмжлэг болно.

Өмнөговь аймгийн багш сурагчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бид 2017 оны ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр улсдаа 4 дүгээр байрт жагссан амжилтаа 2018 онд ахиулах зорилго тавьж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: