Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийн 2 дугаар шатны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2018 оны 04 сарын 09

    2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр "Элэг бүтэн монголчууд" Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийн 2 дугаар шатны нээлтийн үйл ажиллагааг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

    Нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх, Засаг даргын орлогч Э.Мөнхболор, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал, Боловсрол соёл урлагийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ болон төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын салбарынхан, 15-17 насны сурагчдын анги даасан багш нар, эрүүл мэнд, эм хангамжийн салбарын төлөөлөл 210 гаруй иргэд оролцсон. Оролцогчдод “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийн танилцуулга, элэгний В,С вирусын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээлэл, 2018 оноос улсын хэмжээгээр 15-39 насны залуучуудыг уг хөтөлбөрт хамруулахаар болсон тухай, одоогоор в, с вирус урвалж, оношилуур, вакцины хангалтын тухай, мөн “Эрүүл мэндийг дэмжих” жилийн аймгийн Засаг даргын албан даалгавар, Эрүүл мэндийг дэмжигч сум, баг, байгууллага, өрхийг шалгаруулах журмыг танилцуулж, иргэн бүр эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдахыг уриаллаа. Энэ арга хэмжээний үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүд 79 иргэнд элэгний в, с, вирусын шинжилгээг хийжээ.

www.umnugovi.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: