"Цэмцгэр Цагаан хад" нийтийн цэвэрлэгээнд иргэд идэвхитэй оролцлоо

2018 оны 04 сарын 04

Засгийн газрын 320-р тогтоолыг хэрэгжүүлэх, МХЕГ-ын “ХАРИУЦЛАГА-МАНЛАЙЛАЛ” жилийн хүрээнд сахилга хариуцлагыг чангатгах, ажлын уялдаа холбоо, үр дүнг сайжруулах, байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхээр “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” уриан дор МХГ-ын байцаагчид “Цэмцгэр Цагаан хад” нийтийн цэвэрлэгээг хийжээ.

Цаг агаарын байдал хүндрэлтэй шороон шуургатай байсан хэдий ч иргэд хог цэвэрлэх ажилд идэвхитэй оролцож нийт 20 гаруй га талбайг хамруулан цэвэрлэгээ хийж, 675 м3 хог ачуулж, 34 аж ахуйн нэгжийн 743 жолооч, 39 дэлгүүр, цайны газрын 71 иргэн, 7 төрийн байгууллагын 54 албан хаагч, 154 гаруй хувь хүмүүс нийт 1022 иргэн, 4 ковш, 5 самосвал, 11 фортер ажилласан байна.

Нийтийн цэвэрлэгээний ажилд оролцох иргэдэд хогны уут 1600, ажлын бээлий 750, амны хаалт 1000 ширхэгийг тарааж, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд болон идэвхитэй оролцуулахын тулд сурталчилгааны самбар 50 ширхэг, Байгаль орчны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон бусад хуулиар гарын авлага бэлтгэж 300 ширхэгийг хийж тараажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: