Өсвөрийн сагсчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2018 оны 04 сарын 04

ХБНГУ-ын Берлин хотноо болсон сагсан бөмбөгийн “International Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид маш амжилттай оролцож аваргын алтан медаль хүртсэн байна.                         

Энэ тэмцээнд Өмнөговь аймгийн Б.Өлзийбат дасгалжуулагчтай 6 тамирчин U14 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны ивээл дор жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд 20 гаруй орны баг тамирчид оролцсон байна. Манай улсын хувьд “Eastern Cup” тэмцээнд хоёр дахь удаагаа хурд хүчээ сорьж байгаа бөгөөд өнгөрсөн жил Монголын гурван баг оролцож 2 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирж байсан юм.

Баг тамирчиддаа амжилт хүсье. 
 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: