"Унаган байгаль ухаалаг хэрэглээ" зөвөлгөөн боллоо

2018 оны 04 сарын 03

 

Өмнөговь аймаг уул уурхай хөгжсөн бүс нутаг. Тиймээс тоосжилт, хөрсний эвдэрлээс унаган байгалиа хамгаалж, нөхөн сэргээлт хийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбар дахь олон асуудлыг хэлэлцэх зорилгоор өнөөдөр "Унаган байгаль-Ухаалаг хэрэглээ" байгаль орчны салбарын аймгийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, аймгийн удирдлагууд,15 сумын төлөөлөл, байгаль хамгаалагч нар оролцож байна.

Төр засгийн бодлого шийдвэрийн түвшинд хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах, ойн нөөцийг үр өгөөжтэй ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын нэгдсэн цахим хуудастай болох, орон нутгийн аялал жуулчлалын компаниудад шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн нэгдсэн мэдээллийн сантай болж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Харин Өмнөговь аймгийн хэмжээнд дээрх бодлогыг хэрэгжүүлэхээс гадна "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Унаган байгаль-Ухаалаг хэрэглээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэн 17 ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 
Тодруулбал:Байгалийн үзэсгэлэнт газруудад нийт 86 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ, замын хаягжилтын самбарууд байршуулж, "Элсэн манхны баяр" арга хэмжээг анх удаа зохион байгуулсны дээр Баянзаг, Ёлын амны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 2018 онд тохижилтийн ажилд 435 сая төгрөг төсөвлөөд байна.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: