Ихэнх нутгаар шороон ба цасан шуурга шуурна

2018 оны 04 сарын 02

2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 4 дүгээр сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 4-р сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас, 4-р сарын 5-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. 4-р сарын 2-3-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 4-р сарын 4-5-нд ихэнх нутгаар салхи 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна.  Бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин 4-р сарын 07-ноос бага зэрэг дулаарах болно гэж Өмнөговь аймгийн Цаг Уур Орчны Шинжилгээний газраас мэдээллээ. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: