Газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-д сургалтанд хамрагдахаар болжээ

2018 оны 04 сарын 02

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, уг хугацаанд салбар бүрийн 300 орчим иргэнийг гадаадад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд оролцуулсан байна.

Энэ удаа газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 10 хүнийг БНСУ-ын Дамян аймагт 10 хоногийн хугацаатай туршлага судлах сургалтанд хамруулахаар болжээ. Орон нутгаас зардлыг шийдэж байгаа бөгөөд тэд цэцэрлэгжүүлэлт, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон гуа тариалах арга технологи, хөрсний арчилгаа менежмент, төмс бөөрөнхий сонгино, зэрлэг ургамал тариалах аргуудаас суралцахаас гадна фермерийн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрүүдээс туршлага судлах юм байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: