Гамшгийн аюулын дохиогоор Өмнөговьчууд бэлэн жагслаа

2018 оны 03 сарын 29

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх Пүрэв гаригт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг. Өмнөговь аймгийн мэргэжлийн анги албад 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор Батмөнх даян хааны талбайд жагсаж, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгуулж, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онц сайн гэж үнэллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: