Өмнөговь аймгийн Сэврэй суманд "Говийн оюу хөгжлийн сан" 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ

2018 оны 03 сарын 29

Оюутолгой ХХК, Өмнөговь аймгийн хамтарсан Говийн оюу хөгжлийг дэмжих сан өнгөрсөн 3 жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийсэн байна. Жилд 5 сая доллараар тус аймагт хөрөнгө оруулдаг ба үүнийг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгохоор 250,000 долларыг нөлөөллийн, түншлэгч, уул уурхайгүй 9 суманд квот тогтоож олгохоор болсон. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хатан Сэврэй суманд 30,000 долларыг жил бүр өгч байхаар сумын Засаг дарга Б.Батсайхантай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр хийж буй ажилд сум орон нутгийн удирдлага, ард иргэдийн оролцоо боломж нэмэгдэж байна гэсэн үг юм. 
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар төр засгийн бодлого шийдвэр, аймаг орон нутагт хийгдэж буй ажил үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Бид 2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон онцолсонтой холбоотой Сэврэй суманд 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: