ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН СУМДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

2018 оны 03 сарын 28

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Оюутолгой ХХК-ийн санхүүжилтээр "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулж, жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж байна. Уул уурхайгаас орж ирсэн санхүүжилт, түүний үр дүнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр талын Харилцааны хороо, ажлын хэсгүүд харилцан ярилцаж нөлөөллийн сумд, түншлэгч сумд болон уул уурхайгүй сумдад тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Тодруулбал: Ханбогд суманд 70,000 доллар, түншлэгч Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдад тус бүр 50,000 доллар, уул уурхайгүй сум буюу аялал жуулчлалын бүс нутгийн Булган, Баяндалай, Сэврэй, Цогт-Овоо, Номгон сумдад тус бүр 30,000 долларын санхүүжилтыг хийхээр болж өнөөдөр Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамбатай гэрээ байгууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: