Өмнийн говийн хөгжил орон нутгийн “Таван толгой” ХК-тай салшгүй холбоотой

2018 оны 03 сарын 28
Цогтцэцэий

Өмнөговь аймагт орон нутгийн өмчит “Таван толгой” ХК үйл ажиллагаа явуулдаг. Зарим иргэн  жижиг Таван толгой гэж нэрлэх нь бий. Уг нь олон жилийн түүхтэй компани юм. 1966 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дvгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, vйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж vйлдвэрийн Яаманд шилжvvлэн өгч, Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нvvрсний уурхайн цэг болгон анх удаа 300 тонн нvvрс олборлож улсын төлөвлөгөөг хvлээн авч байсан ажээ. .

Сайд нарын Зөвлөлийн 30 дугаар тогтоолыг vндэслэн 1967 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс биеэ даасан уурхайн захиргаа болгон байгуулсан байна. Энэ vед нийт 15 ажилтантай байсан бөгөөд  4300 тн нvvрс олборлож 1500 м3 хөрс хуулах төлөвлөгөө авч 107.2-133.3 хувиар биелүүлсэн. 1995 онд хувьцаат компаниар бүртгэгдсэн байна. Түүх нь ийнхүү үргэлжилнэ. Харин орчин үед бол томоохон татвар төлөгч болж, хүнээр жишвэл эрийн цээнд хүрсэн. “Эрдэнэс-Таван толгой” компаниас  өмнө байгуулагдсан эл байгууллагыг орон нутгийн өмчит гэдгээр жижиг гэж нэрлэсэн үү мэдэхгүй. Гэхдээ эл хоёр байгууллагыг харьцуулахад өдөр, шөнө мэт ялгаатай. Ажил үйлс, ашиг, орлогын хувьд. 51 хувь нь орон нутгийн өмчит “Таван толгой” ХК орон нутгийн төсвөөсөө гадна улсын төсөвт томоохон нэмэр өгдөг уурхай.

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 330 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол “Таван толгой” ХК 141 тэрбум төгрөгийг ашигтай ажилласан.  Мөн хувьцаа эзэмшигч нартаа хувь олгодгоороо онцлогтой.  Өмнөговь аймаг улсын төсөвт  мөнгө төвлөрүүлдэг цөөн аймгийн нэг нь. Орон нутгийн “Таван толгой” ХК аймгийнхаа төсвийн 70 хувийг бүрдүүлдэг гээд бодохоор энд ямар менежмент, хамтын ажиллагаа явдаг нь тодорхой. Эрдэнэт үйлдвэрийн нэг завод гэхэд 600 давсан ажилтантай.  Ажилтны тооны хувьд ч их зөрүү. Өдгөө орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар  Р.Сэддорж ажиллаж байна.  Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбаяр, компанийн дэд захирал Батсайхан  нарын улстөрийн нам гэж талцахгүйгээр нутгийнхаа иргэдийн төлөө гэсэн сэтгэлийн илрэл ийнхүү тодорч байж мэдэх юм. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь хамгийн өндөр ханштай байдаг компани. Сүүлийн 10 жилийн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг улс орон нутагт хүртээж. Нийт хувьцаа эзэмшигчдийн 90 орчим хувийг Монгол иргэд, аж ахуй нэгж эзэлдэг.  190 сая тонн нүүрсний нөөцтэй “Таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, менежмент хэдий сайн байна Өмнөговьчуудад, хувьцаа эзэмшигчдэд ашигтай. “Таван толгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд 7.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэдийн нүүрсний хэрэгцээнд зарцуулсан байна.  Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иуд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Таван толгой” ХК. Зөвхөн иргэдээр зогсохгүй албан байгууллагууддаа ч хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулдаг юм билээ. Олон жилийн өмнө Таван толгойн нүүрсний уурхайн орчмоор томилолтоор очсон. Тэгэхэд “Эрдэнэс-Таван толгой” компани бараг байгуулагдаагүй байсан ч болов уу. Хаврын жавартай өдрүүдэд том Таван толгойн үйл ажиллагаа тиймхэн байв. Хажууд нь орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн. Хамт явсан өндөр албан тушаалтан “Төрийн өмч,  орон нутгийн өмчит компани хоёрын ялгаа ийм л байгаа юм” гэж ярьж байсансан.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөвт 423,1 тэрбум төгрөгийн татвар, ногдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 95 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ бүхнийг нь үнэлж 2018 онд “Тавантолгой” ХК-ийг  “Шилдэг татвар төлөгч-Орон нутагтаа ээлтэй компани”-аар шалгаруулсан билээ. 52 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь эдийн засгийн хүнд үед  ч үйл ажиллагаагаа зогсоолгүй өр зээлгүй, амжилттай ажилласаар ирсэн. Энэхүү шагнал нь тус  компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм. Нийт удирдлагууд, ажилтнуд хувьцаа эзэмшигчдийн хичээл зүтгэл үнэлсэн том үйл явдал болсон гэхэд магтаал болохгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: