Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өсөв

2018 оны 03 сарын 28

Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2018 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өсчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20%-иар буюу 265 сая ам.доллараар өсч нийт 1,564 сая ам.долларт хүрсэнд экспорт 26 сая ам.доллараар өссөн, импорт  239 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.

Хоёрдугаар сарын байдлаар худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 213 сая ам.доллараар буурч, 112 сая ам.долларын ашигтай байгаа аж. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт нь тоо хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж 12 сая ам.доллараар өсчээ. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 53%-иар өссөн нь үнийн өөрчлөлтөөс голлон шалтгаалсан байна.

Нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 54%-иар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2018 оны хоёрдугаар сард өмнөх сараас 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсч, тонн тутамд 672 ам.долларт хүрсэн байна.

Д.ТУЯА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: