“Mongolia Mining-2018”: Өнгөт металлыг онцолно

2018 оны 03 сарын 28

Ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаан цогцолборт Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын компаниуд багтсан 120 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд Канад улсаас өргөн бүрэлдэхүүнтэй 10 гаруй аж ахуйн нэгж оролцох ажээ. Зохион байгуулагчдын онцолж буйгаар “Mongolia Mining” үзэсгэлэнгийн энэ удаагийн форумаар өнгөт металлын сэдвийг онцлох юм байна.

“Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Английн Уул Уурхайн Ассоциаци тодорсон бол Хүлээн авалтын ивээн тэтгэгчээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК” тодорчээ.

Д.ТУЯА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: