Өмнөговь аймгийн Баян овоо суманд оюутолгойн нээлттэй өдөрлөг боллоо.

“Оюу толгой” компани “Хамтын ажиллагаа – ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” нээлттэй өдөрлөгөө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд амжилттай зохион байгууллаа.
Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр хийдэг олон ажлын дундаас Баян-Овоо сумд эмнэлэг, спорт зал, уурын зуух зэрэг олон олон төсөл хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ жил Оюу толгойн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас орон нутгийн иргэд, малчдын өвөлжилтийн бэлтгэх хангахад дэмжлэг үзүүлэхээр 800 сая төгрөг төсөвлөснөөс нэлээд хэсгийг Баян-Овоо сумд зарцуулна.
Өнөөдрийн өдөрлөгт оюутан, сурагчдаас эхлээд нийт 300 гаруй иргэн оролцож, компанийн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, хүний нөөц, сургалт, байгаль орчны мэдээлэл авахаас гадна танин мэдэхүйн мэдээлэл, сургалтад хамрагдлаа.
Өдөрлөгт маань оролцож, бидэнтэй хамтран ажилласан Баян-Овоо сумын удирдлагууд, ханган нийлүүлэгч компаниуд болон бусад бүх оролцогч, Баян-Овоочууддаа баярлалаа.
Сэтгэгдэлүүд: