ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВНА
Нийт 20 га талбайд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор нь
Сургалтын бүс
Суурьшлын бүс
Оюутны чөлөөт бүс
Олон нийтийн бүс
Ногоон байгууламж
гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд
хичээлийн байрууд
судалгаа инновацын төв
спортын ордон
оюутны дотуур байр
эмнэлэг
номын сан байх юм.
Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ.
Эхний ээлжид
Уул уурхайн ашиглалтын технологи
Мэдээллийн технологи
Газрын тосны инженер
Цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна.
Өмнөговийн Технологийн сургуулийн 120 оюутны элсэлтийг энэ намар авна. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд суралцангаа Оюутолгой, Тавантолгойд дадлагажиж, үлдсэн хоёр жилд нь Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөнө. ШУТИС-ийн доктор, профессор шилдэг 10 багшийн Өмнөговь аймагт ажиллаж, амьдрах бэлтгэлийг хангасан байна.
Тус сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборын анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт болох юм.
Сэтгэгдэлүүд: