“Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь" зөвлөгөөн болж байна

2022 оны 02 сарын 24

Өмнөговь аймагт соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудын “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь" зөвлөгөөн болж байна.

Нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо таниулан сурталчлахад соёл урлагийн салбарын нөлөө хамгийн чухал. Иймд Аймгийн нийт Соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхыг бэхжүүлэн сайжруулах тэдэнд тулгарч буй асуудал ажил байдлыг сонсон хэлэлцэх зорилтын хүрээнд ийнхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэж аймгийн ОНХА-аас мэдээллээ. Зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яамны мэргэжилтнүүд, Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ирж оролцож байна. Өмнөговь аймаг соёл урлагийн салбараа хөгжүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Хөгжимт жүжгийн театр, Музейн барилгуудыг дуусгаж ашиглалтад оруулсан. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв номын сангийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Соёлын дэд сайд М.Батбаяр "Театр чуулга шинэ өнгө төрхтэйгөөр ард түмэнд үйлчлэх, бүс нутагтаа соёлыг нэвтрүүлэн ажиллах, уран сангаа баяжуулахад төрийн зүгээс бодлого чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар Соёлын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Өмнөговь аймгийн ХЖТ-ын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөө боловсруулах түүнд дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлын хэсэгт орсон зарим хүмүүс энд ирээд ажиллаж байна" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: