Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сард болно

2022 оны 02 сарын 09

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Шалгалтын бүртгэл  2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: