Монголбанк өнгөрсөн сард 1.6 тн үнэт металл худалдан авлаа

2022 оны 02 сарын 09

Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 312 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсныг төв банк мэдээлэв.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 166,244.80 төгрөг байлаа. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: