Дуучин Адель ГУРВАН төрөлд шилдгээр шалгарлаа

2022 оны 02 сарын 09

Их Британийн хөгжмийн шагнал гардуулах 42 дахь удаагийн "Brit" наадам өчигдөр болж өндөрлөлөө. Тус наадам нийтдээ 13 төрөлд шилдэг уран бүтээлчдийг шалгаруулсан бөгөөд дуучин Адель гурван төрөлд шилдгээр шалгарлаа. 

Энэ үдэш бүхэлдээ түүний үдэш байсан гэж хэлж болно. Түүний гаргасан "30" нэртэй цомог нь "Mastercard Album Of The Year" шагнал хүртсэн бол "Easy On Me" дуу нь "Song of The Year" шагнал хүртэж түүнтэй холбоотой хайлт Юүтүбийг тэргүүлж "Оны шилдэг уран бүтээлч" шагналын эзэн болсон байна.

Багагүй хугацааны турш уран бүтээлээсээ хөндийрөөд байсан тэрбээр цар тахлын улмаас тоглолтоо цуцалсан. Түүний шинэ цомогт багтсан уран бүтээлүүд өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдралыг, тэр дундаа хувийн амьдралыг нь түлхүү өгүүлдэг байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: