“Бага-Олимп 2022” наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна

2022 оны 02 сарын 08

Өмнөговь аймагт “Бага-Олимп 2022” наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Үндэсний Олимпын Академиас 3 дахь удаагаа Монгол орон даяар зарлаж байгаа "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" болзолт уралдааны хүрээнд дээрх наадмыг явуулах аж. Өсвөр үе, залуучуудын бие бялдарын хөгжил, хүмүүжил, спортын амжилтыг нэмэгдүүлэх, сайжруулах, эрүүлжүүлэх зорилгоор спортын 17 төрлөөр “Бага-Олимп 2022” наадмыг хийхээр төлөвлөжээ. 05 дугаар сарын 01 хүртэл зохион байгуулах уг наадмыг анхан шатны сургууль, аймгийн шигшээ гэсэн 2 үе шаттайгаар явуулахаар заавар, удирдамж, календарьчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Мөн сурагчдад “Олимпын боловсрол” олгох зорилгоор 3 чиглэлд аймгийн төв, хөдөөгийн бүх сургуулиар олимпын “Галт бамбар”-ыг энэ сарын 14-өөс эхлэн аялуулахаар болжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: